Испани, Францын багууд Аргентиныг гүйцэж, ФИФА-гийн чансаанд тэргүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Испани, Францын багууд Аргентиныг гүйцэж, ФИФА-гийн чансаанд тэргүүлэв

Аргентины хоёр жилийн ноёрхол дууслаа

Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/-ноос эрэгтэйчүүдийн шигшээ багуудын шинэ чансааг зарлахад Испани улс 11 жилийн дараа анх удаа дэлхийн жагсаалтыг тэргүүлж, Аргентины хоёр жил үргэлжилсэн ноёрхлыг зогсоолоо. ДАШТ-ий урьдчилсан шатанд Эквадорт 0:1-ээр ялагдсан Аргентин Францын ард орж, гуравдугаар байр руу ухарсан байна. Тэд гуравдугаар сард ДАШТ-д оролцох эрхээ авсан ч сүүлийн тоглолтын бүтэлгүй үр дүнгээс болж чансаагаа алджээ.

Испанийн амжилт

Испанийн шигшээ баг Болгарын эсрэг 3:0, Туркийн эсрэг 6:0-ээр ялалт байгуулж, чансааны оноогоо эрс өсгөсөн байна. Ингэснээр тэд 2014 оны зургадугаар сараас хойш анх удаа дэлхийн чансааны тэргүүн байрт эргэн ирлээ. Тухайн үед Испани дэлхийн болон Европын аварга цолыг зэрэг хүртэж байсан билээ.

Франц хүчтэй эхлэлтэй

Францын шигшээ баг ч мөн адил УЕФА-гийн урьдчилсан шатны тоглолтуудад амжилттай оролцож, Украинд 2:0, Исландад 2:1-ээр ялалт байгуулсан нь чансааны хоёрдугаар байрт бичигдэхэд хүргэв.

Бусад шилдэг арван баг

Англи дөрөвдүгээр байраа хадгалсан бол Португал Бразилыг гүйцэж тавдугаарт жагсав. Бразил, Нидерланд, Бельги зургаа, долоо, наймдугаарт бичигдэж, Хорват, Итали тус тус ес, аравдугаар байрт орсон байна. Харин Герман хожигдлын улмаас 12 дугаар байр руу ухарлаа.

Онцлох өөрчлөлт

Словакийн шигшээ баг Германыг талбайдаа 2:0-ээр буулгаж авснаар чансаандаа 10 байр урагшилж, 42-т бичигдсэн нь энэ удаагийн хамгийн том үсрэлт байлаа.

a7d1c677c02f528e449c702f7bcdc125

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй