Парис Сен-Жермен хамтын ажиллагаагаа сунгаснаа мэдэгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
1xBet болон Парис Сен-Жермен түншлэл

Францын алдарт Парис Сен-Жермен хөлбөмбөгийн клуб дэлхийн хэмжээний 1xBet компанитай хамтын ажиллагаагаа сунгаж, дараагийн 3 улиралд клубийн албан ёсны түнш статусаа хадгалахаар боллоо.

1xBet болон Парис Сен-Жермен клубийн түншлэл үр дүнтэй гэдгээ хэдийнээ баталсан бөгөөд шинэ гэрээ нь амжилттай хамтын ажиллагааны үргэлжлэл болж байна. Хамтран ажилласан жилүүдэд Парис Сен-Жермен дэлхийн хөлбөмбөгийн тавцанд байр сууриа улам бататгаж 2024/2025 оны улиралд дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд түүхэн амжилтуудыг үзүүллээ.

Ирэх улирлуудад 1xBet нь клубийн албан ёсны бооцооны түнш хэвээр байх бөгөөд Францын клубийн домогт тоглогчдыг өөрийн үйл ажиллагаандаа байнга оролцуулж, фенүүд болон 1xBet-ийн түншүүдэд онцгой туршлагуудыг санал болгох юм.

“1xBet компанитай түншлэлээ сунгаж байгаадаа бид баяртай байна. Манай инноваци, олон улсын өсөлтийн алсын харааг хуваалцдаг дэлхийн брэндтэй хамтран ажиллах нь бидэнд гайхалтай боломжуудыг авчирсан. Энэхүү шинэчилсэн гэрээ нь бидэнд дэлхий даяарх фенүүдтэйгээ илүү идэвхтэй холбогдож, өвөрмөц туршлагуудыг бий болгож, талбай дээр болон тайлбайн гаднах Парис Сен-Жермен клубийн гайхалтай хурдацтай өсөлтийг үргэлжлүүлэх боломж олгоно,” гэж Парис Сен-Жермен клубийн Орлогын захирал Ричард Хизелгрейв хэллээ.

“1xBet компанийн хувьд Парис Сен-Жермен клубтэй түншлэх нь стратегийн чухал ач холбогдолтой. Гэрээг сунгасан нь тогтвортой байдал, харилцан итгэлцлийг харуулж байна. Сүүлийн жилүүдэд клубийн агуу амжилтуудын нэг хэсэг байсандаа бид бахархаж, ирээдүйд бүр ч олон амжилт хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна,” гэж 1xBet компанийн төлөөлөгч онцоллоо.

Парис Сен-Жермен клубийн тухай

1970 онд байгуулагдсан Парис Сен-Жермен клуб 2025 онд анх удаа УЕФА-гийн Аваргуудын лигийн аварга болж, Францын хамгийн амжилттай спортын клуб болсон бөгөөд Европын тавцанд тэргүүлэгч хүч хэвээр байна. 2011 оноос хойш Qatar Sports Investments (QSI)-ийн эзэмшилд орсноор PSG эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөг, гар бөмбөг, жүдо болон eSports зэрэг олон төрлөөр амжилт гаргасан олон спортоор хичээллэдэг институц болж өргөжив. 2022 онд АНУ-д төвтэй Arctos Partners компани клубийн урт хугацааны хөгжлийн стратегийг дэмжихийн тулд хөрөнгө оруулсан. Дэлхий даяар 500 сая гаруй фенүүд, 230 сая гаруй сошиал медиа дагагчтай PSG спорт, загвар, энтертайнментийн огтлолцол дээр байрласан соёлын бэлгэ тэмдэг болжээ. Jordan зэрэг дэлхийн брэндүүдтэй хамтран ажилласнаар PSG дэлхийд танигдсан амьдралын хэв маягийн брэнд болсон. 2024 онд клуб Парис Сен-Жермен Кампус нэртэй шинэ үеийн тамирчин хөгжүүлэх, гүйцэтгэлийг дэмжих дэвшилтэт төвөө нээсэн. “Шинэ үеийн клуб” хэмээх уриан дор PSG спортын ирээдүй болон нийгэмд соёлын нөлөө, нийгмийн хариуцлагыг хослуулан бүтээж байна.

1xBet компанийн тухай

1xBet нь Entertainment салбарт 18 жилийн туршлагатай, дэлхийд алдартай компани юм. 1xBet-ийн албан ёсны түншүүдийн жагсаалтад Barcelona FC, Италийн Серие А, FIBA, Volleyball World, CAF, Billie Jean King Cup болон бусад олон алдартай спортын брэнд, байгууллагууд багтдаг. Тус компани олон удаа нэр дэвшиж, дэлхийн хэмжээнд нэр хүндтэй мэргэжлийн шагналуудыг хүртэж байсан.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй