Ёкозүна Хошоорюү Бямбасүрэн Аки башёд 9:0-ээр тэргүүлж байна

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Ёкозүна Хошоорюү Бямбасүрэн Аки башёд 9:0-ээр тэргүүлж байна

Ес дэх өдрийн барилдааны дүн

Японы мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн болох Аки башёгийн ес дэх өдрийн барилдаан болж, Монголын хүчтэн Ёкозүна Хошоорюү Бямбасүрэн 9:0 даваатайгаар дээд зиндаанд тэргүүлж байна. Түүний араас Ёкозүна Оносато болон Шоодай нар 8:1-ийн амжилтаар удаалж байгаа бол Аонишики, Таканошо, Рюден нар тус бүр 7:2 даваатайгаар өрсөлдөгчдөө шахсаар байна.

Арав дахь өдрийн оноолт

Маргаашийн барилдаанд сонирхолтой учраанууд өрнөхөөр оноолт гарчээ. Ёкозүна Оносато Котошохотой таарах бол Ёкозүна Хошоорюү Бямбасүрэн Вакамотохаругийн эсрэг хүч үзнэ. Озеки Котозакура Киришима Лхагвасүрэнтэй барилдах бөгөөд дээд зиндааны өрсөлдөөн улам хурцдах төлөвтэй байна.

Үүнээс гадна Вака Хирадоумитай, Такаясу Гонояматай, Аонишики Хакуохотой таарахаар болсон бол Монголын арслангуудын барилдаанаас Тамаваши Мөнх-Оргил Абитай, Онокацу Чойжилсүрэн Кинбозантай, Ошёма Дэлгэрбаяр Чураноумитай барилдана. Мөн Таканошо Шоодайтай, Рога Амарсанаа Уратай хүч үзэхээр оноолт гарчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Элбег 22 сентября, 2025 - 17:21

Хошоорюү үнэхээр мундаг барилдаж байна даа

Reply
Сочихэл 22 сентября, 2025 - 17:44

Сүүлийн өдрүүдэд ч тэргүүлээд дуусгах болтугай

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй