Монгол Улс “Google Cloud”-тай хамтран кибер аюулгүй байдлаа сайжруулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол Улс “Google Cloud”-тай хамтран кибер аюулгүй байдлаа сайжруулна

Хамтын ажиллагааны шинэ төсөл

Монгол Улс “Google Cloud”-ын хамтаар кибер аюулгүй байдлын чадавх болон хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ тухай асуудлыг өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Э.Батшугар, “Google Cloud”-ын кибер аюулгүй байдлын захирал Малкольм Палморитай уулзах үеэр ярилцжээ.

Олон улсын сургуулилалт ба үнэлгээ

Саяхан Олон улсын харилцаа холбооны холбоо (ITU)-той хамтран зохион байгуулсан Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилалт Монгол Улсын бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилтыг тодорхой харуулсан томоохон арга хэмжээ болсон.

Мөн Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгаа хийлгэхэд бодлого, стратегийн түвшинд өндөр үнэлгээ авсан байна.

Анхаарах шаардлагатай чиглэлүүд

Гэвч стандарт, технологи нэвтрүүлэх, хүний нөөцөө чадавхжуулах, кибер халдлага илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чиглэлд илүү их анхаарах шаардлагатайг судалгаа харуулжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй