“Улаанбаатар Трамвай” төсөлд олон улсын жишгийн 750В тогтмол гүйдлийн систем ашиглана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатар Трамвай

2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Улаанбаатар Трамвай” төсөлд 100 хувь цахилгаан, эко, байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн шийдлийг нутагшуулах гэж байна.

Шугамын төлөвлөлт

  • Эхний шугам нь “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэл үйлчилнэ.
  • Хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд барихаар төлөвлөжээ.

Ийнхүү нийтийн тээврийн шинэ төрөл нэвтэрснээр нийслэлд авто замын ачаалал буурч, иргэдийн зорчих нөхцөл илүү хүртээмжтэй болохоор байгаа юм.

Техникийн шийдэл ба аюулгүй ажиллагаа

Трамвай нь автоматаар замын тэмдэг, гэрлэн дохиог мэдэрч жолоочид туслалцаа үзүүлэх системтэй. Энэ нь ослын эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг.

Цахилгаан хангамжийн хувьд 600–750V тогтмол гүйдэл ашигладаг бөгөөд Улаанбаатарын трамвайд 750В системийг нэвтрүүлэхээр сонгожээ. Энэ шийдэл нь:

  • Олон улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг стандарт
  • Дэвшилтэт тоног төхөөрөмжтэй бүрэн нийцдэг
  • Манай орны цаг уур, нөхцөлд найдвартай, үр ашигтай гэж үзэж байна.

Мөн дохиоллын систем нь трамвайг уулзварын хөдөлгөөнтэй уялдуулан зохицуулна. Трамвай ойртох үед гэрлэн дохио автоматаар өөрчлөгдөж, трамвай ногоон гэрлээр саадгүй, давуу эрхтэй зорчих нөхцөл бүрдэнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй