Баянзүрх дүүрэг XVI спортын наадмаас 80 медаль хүртэж, тэргүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголын бүх ард түмний XVI наадмаас БЗД 80 медаль хүртэж, тэргүүллээ

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-нд Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Энэхүү томоохон спортын арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 3400 тамирчин, 291 дасгалжуулагчийн удирдлага дор оролцож, нийт 879 багц медалийн төлөө хүч сорив. Баянхонгорт 17, Улаанбаатарт 11 төрлөөр өрсөлдөөн болсон байна.

Тэргүүлэгчдийн амжилт

Наадмын нийлбэр дүнгээр:

  • Баянзүрх дүүргийн баг 80 медаль (35 алт, 24 мөнгө, 21 хүрэл) хүртэж, дүүргүүдийн тэргүүлэгч болов.
  • Аймгуудаас Орхон аймаг 72 медаль (23 алт, 14 мөнгө, 35 хүрэл) авч, нэгдүгээр байрт шалгарлаа.
  • Хүчний байгууллагуудаас “Алдар” спорт хороо 125 медаль (57 алт, 33 мөнгө, 35 хүрэл)-тайгаар тэргүүн байрт орсон байна.

Түүхэн товчоон

Монголын бүх ард түмний спартакиадын уламжлал 1961 оноос эхэлсэн бөгөөд 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онд зохион байгуулагдаж байв. Харин бүх ард түмний спортын наадам нь 2004, 2008, 2012, 2016, 2022 онд болсон түүхтэй. Анхны наадамд “Алдар” болон “Булган” нийгэмлэгүүд өвөл, зуны төрөлд тэргүүлж байсан бол хамгийн сүүлчийн буюу 2022 оны наадамд дүүргүүдээс Баянзүрх дүүрэг (101 медаль), аймгуудаас Хэнтий аймаг (49 медаль) түрүүлж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй