УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Алт-3” аянд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Гишүүд саналаа илэрхийлж, асуулт асууж хариулт авч буй юм.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:
“Одоогоор Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хяналтын сонсгол үргэлжилж байна. Энэ нь “Халзан бүрэгтэй” ордын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг судлах зорилготой. Хөдөө орон нутгийн болон салбарын төлөөллүүд оролцож буй томоохон хурал болж байна.
Мөн Төсвийн байнгын хороогоор улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийг хэлэлцэж байгаа учраас Ерөнхийлөгчийн хоригийг Дэгийн тухай хуулийн 10.12-д заасны дагуу маргаашийн чуулганаар нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй” гэв.