Казахстаны Алматы хотноо болж буй өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид өрнөж байна. Энэ удаагийн тэмцээн U8, U10, U12 насны ангиллаар зохион байгуулагдаж, 87 орны 800 гаруй өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Монгол Улсаас 27 тамирчин таван дасгалжуулагчийн удирдлага дор өрсөлдөж байна.
Монголын охидын амжилт
Эхний таван өргийн дараах байдлаар манай охидын төлөөлөгчид амжилттай тоглож, тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж эхэллээ.
- Охидын U10 ангилалд Ч.Нандинжигүүр 5.0 оноотой хоёрдугаар байр эзэлж байна.
- Охидын U12 ангилалд И.Цэлмүүн, Н.Энхрийхэн нар тус бүр 4.0 оноо авч, 6-7-р байрт явж байна.
Манай хөвгүүд ч мөн өндөр амжилт үзүүлж, ангилалдаа эхний 10-д багтаж эхлээд байна. Тэмцээний зургаа дахь өргийн тоглолт өнөөдөр болох бөгөөд “Алматы-2025” өсвөрийн ДАШТ энэ сарын 30-нд өндөрлөнө.