The MongolZ баг Astralis багт хожигдлоо (IEM Chengdu 2025)

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ Astralis

Astralis баг IEM Chengdu 2025 тэмцээний бүлгийн шатанд The MongolZ багийг 2:0 харьцаагаар буулгаж авлаа. Тулаан Nuke дээр 13:11, Inferno дээр 13:8-ийн харьцаагаар өндөрлөсөн юм.

Энэхүү ялалтын дараа Astralis “A” бүлгийн тэргүүн байрны төлөө тоглох эрхээ авсан бөгөөд баг 11-р сарын 5-ны 18:30 (УБ-ын цагаар) Team Falcons – Team Spirit тулааны ялагчтай тоглоно. Мөн тэд аль хэдийн IEM Chengdu 2025-ийн плэй-офф шатанд шалгарсан байна.

Харин The MongolZ баг доод шатны тоглолтоо үргэлжлүүлэх бөгөөд дараагийн тоглолтоо 11-р сарын 5-ны 17:30 (УБ-ын цагаар) TYLOO – paiN Gaming тоглолтын ялагчтай хийнэ.

IEM Chengdu 2025 тэмцээн 11-р сарын 3–9-ний хооронд БНХАУ-д LAN форматаар зохион байгуулагдаж байна. Шагналын сан — 300 мянган ам.доллар, нийт 16 баг оролцож байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй