“Мөнгөн гүүр”-ийн орчмын туслах зам хоёр эгнээтэй боллоо

by Уянга Эрдэнэбилэг
1 comment

Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тэд ажлын явцыг олон нийтэд тогтмол мэдээлж байгаа бөгөөд энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх туслах авто замыг хоёр эгнээ болгон өргөтгөх ажил бүрэн дуусжээ.

Энэхүү авто замыг Дэлхийн банкны санхүүжилттэй “Гудамж” төслийн хүрээнд барьсан бөгөөд анхны зураг төслөөр нэг эгнээ, явган хүний болон дугуйн замтай байхаар төлөвлөгдөж байв. Гэвч оршин суугчдын хүсэлт, шаардлагын дагуу замыг хоёр эгнээ болгох шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн наймдугаар сард Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн саналд үндэслэн гүйцэтгэгч болон зураг төслийн багийн төлөөлөлтэй уулзан замыг өргөтгөх асуудлаар зөвшилцөлд хүрсэн юм.

Замыг хоёр эгнээ болгосноор:

  • Оршин суугчдын зорчих нөхцөл сайжирч, тав тух нэмэгдэнэ.
  • “Өнөр” хорооллын арын авто замын ачаалал буурна.
  • Түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах боломж бүрдэнэ.

Ингэснээр тус бүсийн авто замын хөдөлгөөн илүү жигд, аюулгүй болохоос гадна нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилтот ажлын нэг чухал хэсэг хэрэгжиж дууслаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Дорегене 4 ноября, 2025 - 15:07

Орон нутгийн хөдөлгөөнд бага ч гэсэн амар болж магадгүй юм

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй