АНУ-ын Үндэсний Сагсан бөмбөгийн коллежийн лиг (NCAA)-ийн 2025–2026 оны шинэ улирал өнөөдөр, 2025 оны 11 дүгээр сарын 5-нд албан ёсоор эхэллээ.
Монголын анхны NCAA тоглогч Ш.Энхийн-Од энэ жил Өмнөд Каролинагийн “Gamecocks” багийнхаа төлөө дөрөв дэх улирлаа эхлүүлж байна.
Шинэ улирлын нээлтийн тоглолтод Өмнөд Каролинагийн баг Хойд Каролинагийн A&T багийг 91:72-оор буулган авч, улирлаа ялалтаар эхлүүлэв.
Ш.Энхийн-Одын үзүүлэлт:
- Талбайд нийт 21 минут тоглосон
- 4 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн
Өмнөд Каролинагийн тоглогчдын амжилт:
- Мийчи Жонсон — 14 оноо
- Нордин Капик — 13 оноо
- Коби Нокс — 12 оноо
- Эли Эллис, Элижа Стронг — тус бүр 11 оноо
Хойд Каролинагийн A&T багаас:
- Люрон Уолкер — 22 оноо
- Льюс Уолкер — 16 оноо авч, багаа тэргүүлсэн байна.
Ингэснээр Монголын залуу тамирчин Ш.Энхийн-Од NCAA-гийн шинэ улирлаа амжилттайгаар, багийнхаа ялалттай хамт эхлүүллээ.