“Baga Toirog” амьд хөгжмийн тайзанд Өвөр Монголын “Horse Radio” тоглоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Baga Toirog

Уран бүтээлчдийг сонсогч олон нийттэй холбож ирсэн Baga Toirog Channel өөрийн хоёр дахь бүрэн хэмжээний амьд хөгжмийн шоу болох “Horse Radio – Baga Toirog Live Concert #2”-оо энэ сарын 11-р сарын 8-нд Хаан театрын тайланд толилуулахаар боллоо. Уг үдэш Өвөр Монголын алдарт Horse Radio хамтлаг онцлох зочдоор оролцож, нүүдэлчдийн эртний соёл, өв уламжлалыг илтгэх уран бүтээлүүдээ Монголын үзэгчдэд өргөн барина.

Horse Radio хамтлагийг 2012 онд Бээжин хотод Монгол аялгууг шинэ өнгөөр тайзнаа хүргэх зорилготой залуус нэгдэн байгуулжээ. Тэд өөрсдийн уран бүтээл болон Монголын баруун нутгийн ардын дуунуудыг alternative, psychedelic урсгалтай хослуулан тоглодгоороо онцлог. Хөөмий, цуур, морин хуур, товшуур, хэл хуур зэрэг уламжлалт хөгжмийг гитарын аялгатай уусган тоглодог нь тэдний хөгжимд давтагдашгүй өнгө төрх бий болгосон гэдэг. Хамтлагийн бүтээлүүдэд мөнх цаст уулсын сүр хүч, хөөмийн гүн цараа, тал нутгийн салхины үнэр шингэсэн гэж олон шүтэн бишрэгч тодорхойлдог.

“Цахилгаан тал нутаг” хэмээх тодотголоор дэлхийд танигдаад буй тус хамтлаг дараах бүрэлдэхүүнтэй:

  • Дуучин, соло гитарчин, ахлагч Ц.Баяндалай
  • Дуучин, товшуурчин Е.Мэндээ
  • Аргил гитарчин Р.Эрдэмбаяр
  • Соло гитарчин Г.Эрдэмбаяр
  • Бөмбөрчин Жан И

Харин тоглолтын тусгай зочдын дүрээр Delkhii, The GALTMAH, Ata Borgujin зэрэг уран бүтээлчид тайзнаа нэгдвэл үзэгчдэд шинэ мэдрэмж бэлэглэнэ.

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Sapporo Mongolia, дэмжигч байгууллагаар Ramada UB City Center Hotel ажиллаж байгаа бөгөөд тасалбарыг Portal.mn сайтаар зохион байгуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй