Монголын 11 буудагч Египетэд болж буй ДАШТ-д хүч үзэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
World Shooting Championship Egypt

Египетийн нийслэл Каир хотноо буудлага спортын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 7-ноос 18-ны хооронд зохион байгуулагдаж байна. 56 дахь удаагаа болж буй энэхүү өргөн хүрээний тэмцээнд Монголын баг 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.

Манай улсын шигшээ багийг урт бууны дасгалжуулагч Ж.Ганхуяг, гар бууны дасгалжуулагч Д.Оюун нар удирдан оролцуулж байна. Монголын буудагчид өмнө нь ДАШТ-ээс олон чухал амжилт гаргаж ирсэн баялаг түүхтэй.

Монгол Улсын тамирчдаас ДАШТ-ээс анхны медалийг авчирсан хүн бол Д.Мөнхбаяр. Тэрээр 1998 онд 10 метрийн гар бууны ганцаарчилсан төрөлд алт, багийн төрөлд хүрэл медаль хүртэж, Монголын буудлагын спортод шинэ хуудас нээсэн юм.

Өдгөө Монголын буудлагын тамирчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийт:

  • 1 алт
  • 2 мөнгө
  • 3 хүрэл медаль хүртээд байна.

Харин олимпын бус төрлийн ДАШТ-ээс манай баг:

  • 1 алт
  • 3 мөнгө
  • 2 хүрэл медальтай байгаа нь буудлагын спортын дэвжээнд Монголын байр суурийг бататгасаар байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй