Райан Мерфигийн шинэ бүтээл All’s Fair цуврал, гол дүрд Ким Кардашьян тоглосон ч үзэгчид болон шүүмжлэгчдийн хатуу шүүмжлэлд өртөж, асар том бүтэлгүйдэлтэй тулгарлаа.
Наоми Уоттс, Сара Полсон, Гленн Клоуз, Тейана Тейлор зэрэг алдартай жүжигчид оролцсон хэдий ч, цуврал нь үзэгчдийг татаж чадсангүй. Variety-ийн мэдээлснээр түүний Rotten Tomatoes дахь үнэлгээ ердөө 0%, түүхэн доод үзүүлэлт юм.
Цувралын үйл явдал нь эрэгтэй давамгайлсан томоохон хууль эрхзүйн фирмээс гарч, өөрийн эмэгтэйчүүдийн фирмийг байгуулсан хуульчдын түүхийг өгүүлнэ. Гэвч энэхүү санаа нь үзэгчдийг ч, шүүмжлэгчдийг ч огтхон ч сэтгэл хөдөлгөсөнгүй.
The Times уг цувралыг “цаг үеийн хамгийн муу телевизийн шоу” гэж нэрлэсэн бол Variety түүнийг “эмэгтэй эрх мэдлийн талаархи эв хавгүй уран төсөөлөл” хэмээн шүүмжилжээ. The Telegraph уг бүтээлийг “телевизийн эсрэг хийсэн гэмт хэрэг”, харин The Guardian бүр “гамшгийн бүс” гэж тодорхойлсон байна.
Тусгайлан Ким Кардашьяныг онилсон шүүмжлэл олон байсан. Зарим нь түүний жүжиглэлтээ дооглож, нэг хэсгийг бүр “телевизийн түүхэн дэх хамгийн муу үнсэлт” гэж нэрлэжээ.