Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бурхан багшийн дүйчэн өдөр маргааш тохионо

Бурхны шашинт орнуудад жилд дөрвөн удаа тохиодог дүйчэн өдрийн нэг болох, эхийн ачийг дурсах энэ эрхэм өдөр маргааш тохиох гэж байна. Намрын адаг сарын 22-нд тэмдэглэдэг энэ өдөр нь эцэг эхийн энэрэл хайрыг бодож, буянтай үйлсийг эрхэмлэн хийх, муу сэдлийг тэвчихийг сануулдаг уламжлалтай. Хэрэв эцэг эх нь божморийн оронд хэдийн заларсан бол буян хишгийг нь дурсан санаж, тэдний хойтын буянд зориулан сайн үйл бүтээдэг заншил өнөөдрийг хүртэл хадгалагдан иржээ.

Бурхны намтарт өгүүлснээр, Бурхан багш 33 тэнгэрийн оронд залран, төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахын тулд гурван сарын турш тэнгэрүүдэд ном айлдсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Дээдийн номын шимээр эхийгээ нирвааны хутгийн замд хөтөлж, улмаар намрын адаг сарын 22-нд дэлхий ертөнцөд буцан заларсан нь энэ өдрийн утга учир болдог.

Маргааш Гандантэгчэнлин хийдэд их хамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Насны авшиг нь хүний хийморь, эрүүл мэнд, заяа төөргийг тэгшитгэж, амар амгалан амьдрахыг ерөөсөн бэлгэдэлтэй бөгөөд энэхүү өдөрт уламжлал болгон үйлдэгддэг хүндтэй зан үйл юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй