Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд нийслэлийн долоон дүүрэг болон 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 84 дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв болон орон нутгийн аврагчид цаг алдалгүй ажиллаж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, 70 иргэнийг утаажилтын бүсээс гарган, аюулгүй байдлыг нь хангажээ.
Дуудлагын ангиллыг нэгтгэн үзвэл:
- Гал түймрийн дуудлага – 68
- Газар хөдлөлт – 1
- Биологийн гаралтай аюулт үзэгдэл – 1
- Хүчтэй салхи, шуурга – 2
- Хүний үйл ажиллагаатай холбоотой осол – 12
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүргээ тасралтгүй биелүүлэн ажиллаж байна.