Виз сунгалт, шилжүүлгийг шинэ isf.mn системд төвлөрүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг isf.mn системд шилжүүллээ

Гадаадын иргэн, харьяатын газар мэдээлснээр Монгол Улсад хувийн болон албан ажлаар түр хугацаагаар ирсэн гадаадын иргэдийн визийн сунгалт болон виз шилжүүлгийн үйлчилгээ шинэчлэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор 2025 оны арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн дээрх хоёр төрлийн хүсэлтийг immigration.gov.mn сайтаар дамжуулан, шинэ isf.mn систем хүлээн авч эхэлжээ.

Ийнхүү өмнө ашиглаж байсан e-visa.mn системээр виз сунгах болон шилжүүлэх үйлчилгээ явуулахыг зогсоож, бүх хүсэлтийг шинэ платформоор төвлөрүүлэн авах болсон нь үйлчилгээг илүү нэгдсэн, ил тод, түргэн болгох зорилготой юм.

Шинэ цахим системийг ашиглах дараалал дараах бүтэцтэй:

  • Гадаадын иргэн болон уригч иргэн, аж ахуйн нэгж “Виз” цэсээр нэвтрэн хүсэлтээ илгээнэ.
  • Аж ахуйн нэгж байгууллага нь эрх бүхий байгууллагаас авсан тоон гарын үсгээр нэвтрэх,
  • Харин гадаадын иргэн цахим хаяг ашиглан бүртгэл үүсгэж орно.

Хүсэлтийг холбогдох алба хянаж зөвшөөрсний дараа гадаадын иргэн эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цахим шуудан руу QR код бүхий баталгаажуулалтын хариу илгээх зохицуулалттай болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Джуке 10 ноября, 2025 - 15:06

Онлайн болгосон нь илүү хялбар болж байгаа байх

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй