Аймгийн арслан Б.Бат-Оршихтой холбоотой маргааныг хэлэлцэх Арбитрын шүүхийн хурал 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний Баасан гарагт товлогдсон талаар мэдээллээ. Үндэсний бөхийн салбарт сүүлийн жилүүдэд анхаарал татсан энэхүү маргаан ийнхүү шүүхийн шатанд үргэлжлэхээр болсон байна.
Б.Бат-Орших нь 2020 онд Ардын хувьсгалын 99 жилийн ойд зориулсан улсын баяр наадамд зургаан даваа авч, Монгол Улсын харцага цолонд хүрсэн. Гэвч наадмын дараах допингийн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тул Монголын үндэсний бөхийн холбоо түүний цолыг хүчингүй болгож, хураах шийдвэр гаргасан билээ. Энэ нь тухайн үед бөхийн хүрээний томоохон маргаануудын нэг болсон юм.
Харин өнөөдөр уг асуудлыг эцэслэн шийдэх зорилгоор Арбитрын шүүх авч хэлэлцэж байгаа бөгөөд холбооны зүгээс “Хэрэв Б.Бат-Орших маргаанд ялбал, харцага цолоо сэргээх боломж бүрэн нээгдэнэ” хэмээн мэдэгдээд байна.
Түүний 2020 оны наадмын барилдааны товч мэдээллийг дурдвал:
- Тавын даваанд улсын начин Ц.Сандагдоржийг давсан
- Зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг давсан
- Долоогийн даваанд аварга П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсон
Допингийн маргааны улмаас Б.Бат-Оршихын амжилтыг хүчингүйд тооцсон тул Ц.Сандагдоржийг тав давсанд тооцож, улсын начин цолыг нөхөн олгосон байдаг.