Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанаас сайн дураар гарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Г.Занданшатар

Өнөөдөр /2025.11.11/ Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд цаашид оролцохгүй гэдгээ олон нийтэд албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр улс орны эрх ашгийг урдаа тавих үүргээ бодож, нам доторх асуудал төрийн ажлыг түгжрүүлэх эрсдэлтэй гэж үзэн нэрээ татахаар шийдвэрлэснээ онцолсон байна.

Түүний хэлснээр улс орны хөгжилд яаралтай шийдэх шаардлагатай олон томоохон асуудал хуримтлагдаж буй бөгөөд Засгийн газар эдгээрт төвлөрөн ажиллах ёстой гэж үзжээ. Авлига болон баялгийн хулгайтай хийх тэмцлийг сулруулахгүй, иргэдийн орлого, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болохыг тэр дурдав.

Тэрээр цааш хэлэхдээ:
“Баялгийн хулгайг хэзээд тэвчихгүй. Миний хувьд албан тушаал хөөцөлдөхөөс илүү улс оронд хэрэгтэй бодит ажлыг үр дүнтэй хийх нь чухал. Байгалийн баялгаас цөөн бүлэг хүн бус, нийт иргэн тэгш хувь хүртдэг байх шударга тогтолцоог бүрдүүлэхийн төлөө Засгийн газрын тэргүүн хүний хувьд тууштай ажиллана” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй