2026 оны “Грэммийн шагнал гардуулах ёслол”-ын нэр дэвшигчдийн жагсаалт өнгөрсөн долоо хоногт олон нийтэд зарлагдлаа. Энэ удаад “Шилдэг аудио ном, хүүрнэл, түүхэн дуу бичлэг” төрөлд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын “Бясалгалууд: Дээрхийн гэгээнтний эргэцүүлэл” хэмээх бүтээл нэр дэвшсэн нь түүний хувьд “Грэмми”-д нэр дэвшиж буй анхны тохиолдол боллоо.
“Грэмми”-ийн шагнал нь хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд “Recording Academy”-гийн гишүүдийн санал хураалтаар эзэддээ хүрдэг. Энэ жил зөвхөн Далай лам төдийгүй олон алдартнууд нэр дэвшсэн байна.
- Жүжигчин Тимоти Шаламе “Кино уран бүтээлийн шилдэг хөгжим, фонограмм” төрөлд өрсөлдөж байна.
- BLACKPINK хамтлагийн гишүүн Рөүз Грэммийн үндсэн төрөлд дуу нь нэр дэвшсэн анхны K-pop уран бүтээлч болж, шинэ түүх бичлээ.
68 дахь удаагийн “Грэммийн шагнал гардуулах ёслол” ирэх оны хоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Лос Анжелес хотод болох юм. Энэ наадам дэлхийн уран бүтээлчдийг нэг дор цуглуулж, хөгжмийн урлагийн өнгийг тодорхойлох хамгийн чухал арга хэмжээний нэг билээ.