Netflix-ийн алдарт “Physical: Asia” шоунд Монгол Улсын баг өрсөлдөөнөө амжилттай үргэлжлүүлж байгаа билээ. Энэ тэмцээнд сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн оролцож, багийн гишүүн болсон нь түүнийг онцгой туршлагатай болгожээ.
Э.Дөлгөөний хэлснээр, уг шоунд оролцох нь бие бялдар, ур чадвар, сэтгэл зүйн тэсвэрийг бүрэн шалгах том сорилт байв. “Монголын багийн нэг хэсэг болж оролцох боломж олдсон нь миний хувьд үнэхээр онцгой туршлага байлаа. Энэ тэмцээн биеийн хүч, ур чадвар, сэтгэлийн тэнхээг бүхэлд нь шалгасан сорилт байсан. Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна. Дэмжиж, итгэл өгсөн бүх хүндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.

Physical: Asia шоунд Монголын багийн гишүүд:
- Орхонбаяр Баярсайхан: Бөх (багийн ахлагч).
- Энх-Оргил Баатархуу: Циркийн урлагийн тамирчин.
- Хандсүрэн Гантөмөр: Үндэсний волейболын шигшээ.
- Дөлгөөн Энхбат (Э.Дөлгөөн): Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ.
- Адиясүрэнг Амarsaikhan: Олон улсын жудочийн мастер.
- Лхагва-Очир Эрдэнэ-Очир: MMA тамирчин.
Энэ шоу нь Азийн 8 орноос сонгогдсон элит тамирчдын багийн өрсөлдөөнийг харуулдаг бөгөөд Монголын баг бөх, жудо, сагсан бөмбөг зэрэг уламжлалт болон орчин үеийн спортоор төлөөлөгдөж, үндэсний бахархлыг илэрхийлж байна.