АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн ерөнхийлөгч Ахмед аш-Шараатай уулзах үеэр уламжлалт бус дипломат хэв маягаа дахин харуулжээ. Тэрбээр уулзалтын үеэр үнэртэй ус бэлэг болгон гардуулсан бөгөөд үүгээр хязгаарлагдалгүйгээр, уг үйл явцыг өөрийнхөөрөө “шоу” болгосон байна.
Уулзалтын бичлэгүүд сошиал сүлжээнд түргэн тархаж, олон нийтийн анхаарлын төвд оржээ.
Мэдээлснээр, Трамп үнэртэй усны үнэрийг биечлэн туршуулж, тэр ч байтугай Сирийн Гадаад хэргийн сайд Асад аль-Шибанигийн дээр хүртэл шүршсэн нь дипломат орчинд багагүй гайхшрал төрүүлсэн байна.
Энэ үйлдлийн дараа Трамп Сирийн ерөнхийлөгчтэй анхаарал татсан богино яриа өрнүүлжээ.
“Энэ үнэр таньд зориулсан, харин нөгөө нь танай эхнэрт. Харин хэдэн эхнэртэй вэ? Нэг үү?” — хэмээн Трамп асуусан байна.
“Зөвхөн нэг,” — гэж аш-Шараа хариулжээ.
“Та нарын хувьд үүнийг мэдэхэд амар биш шүү!” — гэж Трамп хошигнон хэлсэн байна.
Энэ үйл явдал нь Трампын гадаад бодлогын харилцаанд уян хатан, хэт албан ёсны бус хандлагыг дахин илтгэж, олон улсын түвшинд сөрөг болон эерэг хандлагыг зэрэг төрүүлээд байна.
