Мөнххайрханд хавханд орж хөлөө гэмтээсэн ирвэсийг аюулгүй бүсэд шилжүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мөнххайрханд хавханд орсон ирвэсийг аюулгүй газар шилжүүлжээ

Ховд аймгийн Мөнххайрхан сумын намаржааны бүсэд оршин суугчид “цоохор ирвэс айлын орчимд үзэгдлээ” гэсэн мэдээлэл өгсний дагуу байгаль хамгаалагчид газар дээр нь очиж шалгалт хийжээ. Үүний үр дүнд хавханд орж, нэг хөлөө таслуулсан цоохор ирвэс байгаа нь тогтоогдсон байна.

Аврах ажиллагааны явц

Ирвэс нь хүн болон малын бэлчээрт ойрхон байснаас үүдэн орон нутгийн байгаль хамгаалагчид, тусгай хамгаалалтын багийн хамтарсан ажиллагаагаар шилжүүлжээ. Тэд амьтныг гэмтээхгүйгээр тусгай зориулалтын тор, хамгаалалтын хашаа ашиглан барьж, хүн амьтнаас хол, аюулгүй бүсэд зөөвөрлөн байршуулсан байна.

Мэргэжлийн байгууллагын мэдээлснээр, уг ирвэс тарваганы хавханд орж, зүүн хойд хөл нь тасарсан байжээ. Иймээс ан хийх, хоол тэжээлээ олох чадваргүй болж, хүн амьдрах бүс рүү ойртсон байна. Байгаль хамгаалагчид уг ирвэсийг хяналтад авч, нөхөн сэргээх боломжийг судалж эхэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй