CS2-ийн жилийн хамгийн том тайзуудын нэг StarLadder Budapest Major 2025-д Монголын The MongolZ баг домогт G2 Esports-ийг ямар ч эргэлзээгүйгээр бут ниргэж, плей-оффын “тасалбараа” авч чадлаа. Энэ ялалтаар тэд Будапештийн мэйжорт шөвгийн наймд шалгарсан Монголын анхны баг болж, дэлхийн киберспортын тавцанд өөрсдийн байр суурийг улам бэхжүүлж байна. The MongolZ баг нь 1xBet Монголоос үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд энэ мэт өндөр түвшний мэйжоруудад тогтмол оролцож буй нь ч анзаарагдана.
2:0 – G2-д боломж бага олгосон цуврал
Цувралын өрнөлийг товчоор:
- Ancient – The MongolZ-ын map pick
- Үр дүн: 13:4
- “bLitz” болон түүний залуус эхнээс нь хэмнэлийг гартаа авч, G2-д бараг эргэх боломж үлдээлгүй тоглолоо.
- Dust2
- Үр дүн: 13:6
- G2 тоглолтоо арай дээр болгосон ч, шийдвэрлэх раундуудад The MongolZ илт хяналтаа алдаагүй, ялалт нь огт эргэлзээ төрүүлээгүй.
Ancient дээр Монголын багийн хийсэн map сонголт төгс шийдвэр байсныг тоглолтын явц харуулав. “bLitz”-ийн удирдсан баг эрт дээрээс эдийн засгийн давуу байдлыг үүсгэж, бүс хамгаалалт, ротац, retake-үүд дээр тактикийн хувьд G2-оос илүү байлаа. Харин Dust2 дээр европ аваргууд илүү эсэргүүцэл үзүүлсэн ч, clutch болон гол buустаа The MongolZ тогтмол илүү байсаар 13:6-аар цувралыг хаав.
Ингэснээр:
- The MongolZ – плей-оффт шалгарсан
- G2 Esports – 2–2 сүлжээнд шилжин, дараагийн тоглолтоо Falcons-ын эсрэг хийж, амь, үхлээ шийдүүлэхээр боллоо
Controlez – “орлогч” биш, багийн шинэ багана
“Senzu” багийг орхисны дараа олон фен, шинжээчид The MongolZ дээд түвшний өрсөлдөгч хэвээр байж чадах уу гэсэн хүлээлт, хардлагатай үлдсэн. Тэр завсарт бага зэргийн эргэлзээ гарсан ч, энэ бүх асуултад “controlez” хэмээх нэр хариу өгч эхэллээ.
28 настай rifler болох Б.Өнөдэлгэр (“controlez”) багт нэгдсэн цагаасаа хойш анхандаа “түр орлон тоглогч” шиг хүлээлттэй байсан. Гэсэн ч:
- IEM Chengdu
- BLAST Rivals
- мөн одоо явагдаж буй Budapest Major-ын үеэр
тэр тоглолт бүрээрээ түвшингээ ахиулж, статистикаар ч, тоглолтын нөлөөгөөр ч жинхэнэ үндсэн бүрэлдэхүүн, тулгуур rifler гэдгээ баталж байна.
Budapest Major дээрх түүний дундаж үзүүлэлт 1.23 рейтинг-тэй яваа нь бүгдийг хэлнэ. Энэ бол зүгээр нэг “ачаатай map”-уудын бяцхан цуглуулга биш, харин тогтмол, тогтвортой өндөр гүйцэтгэл гэсэн үг. Контролез багийн дотоод уур амьсгалд хурдан уусан, duо, трио синергийг төгс олж, плей-оффын өмнө The MongolZ-ын фэнүүдийн хамгийн их найдаж буй тоглогчдын нэг болжээ.