В.Путин: Хэлэлцээр хийхгүй бол цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Путин

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 оны 12 дугаар сарын 17-ны Лхагва гарагт болсон Батлан хамгаалах яамны жил бүрийн өргөтгөсөн хуралдааны үеэр Украины дайны талаар хатуу байр суурь илэрхийллээ. Тэрбээр хэрэв Киев болон Европын орнууд АНУ-ын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, бодит хэлэлцээ хийхээс татгалзвал ОХУ цэргийн хүчээр нэмж газар нутаг эзлэх болно гэдгийг анхааруулав.

Одоогийн байдлаар АНУ-ын засаг захиргаа дайныг зогсоох төлөвлөгөөг талуудтай тус тусад нь хэлэлцэж байгаа ч нэгдсэн тохиролцоонд хүрээгүй байна.

Одоогийн нөхцөл байдал ба газар нутгийн хяналт

ОХУ өнөөдрийн байдлаар Украины нийт газар нутгийн ойролцоогоор 19 хувийг хяналтдаа байлгаж байна. Үүнд:

  • Крым: 2014 онд нэгтгэсэн.
  • Донбасс (Донецк, Луганск): Бүс нутгийн ихэнх хэсэг.
  • Запорожье болон Херсон: Тодорхой газар нутгийг цэргийн хүчээр хянаж байна.

Москва эдгээр бүс нутгийг өөрийн улсын «түүхэн газар нутаг» бөгөөд нэгэнт ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон гэж үзэж байгаа бол Украин болон олон улсын хамтын нийгэмлэг үүнийг Украины бүрэн эрхт нутаг дэвсгэр гэж үзэн, Оросын талын шаардлагыг эрс няцаасаар байна.

Путины мэдэгдлийн гол агуулга

Путин хэлсэн үгэндээ «Хэрэв эсрэг тал болон тэдний гадаад ивээн тэтгэгчид бодитой хэлэлцээ хийхээс татгалзвал ОХУ түүхэн газар нутгаа цэргийн аргаар чөлөөлөх болно» хэмээн онцолжээ. Энэ нь ОХУ одоогийн байгаа байрлалаасаа ухарч, эзэлсэн нутгаа буцааж өгөхгүй бөгөөд харин ч хэлэлцээр амжилтгүй болбол дайралтыг өргөжүүлэх тактик баримталж буйг харуулж байна.

Европын холбоотнууд болон Киев газар нутгаа Оросын талд найр тавин өгөх замаар энх тайван тогтоохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хэлэлцээр мухардалд орох гол шалтгаан болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй