В.Путин Кавказаас үлгэр жишээ авч, залуу насандаа гэрлэхийг уриаллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Путин

Владимир Путин Оросын иргэдийг Кавказын ард түмнээс үлгэр жишээ авч, хүүхдүүдээ «нэлээд эрт насанд нь» гэрлүүлж байх хэрэгтэй гэж үзэж байна.

Medee.news-ийн «Коммерсантъ» сониноос иш татан мэдээлснээр, энэхүү мэдэгдэл «Жилийн үр дүн» арга хэмжээний үеэр гарчээ. Уулзалтад оролцогч нэгэн залуу өөрийгөө 23 настай бөгөөд найман жил үерхэж буй найз охинтойгоо гэрлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгчид хэлсэн байна.

«Тэгэхээр та 15 настайгаасаа эхэлсэн байх нь ээ? Сайн байна, маш сайн» гэж В.Путин сайшаагаад, «Кавказын ард түмэнд маш сайн нэгэн уламжлал бий: Тэд хүүхдүүдээ нэлээд эрт насанд нь гэрлүүлдэг. Энэ бол үнэхээр зөв зүйл. Тэднээс үлгэр жишээ авах хэрэгтэй» хэмээн онцолжээ.

Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, энэхүү зан заншлын талаар Чечений тэргүүнээс сонссон гэдгээ дурдаад: «Рамзан Кадыров олон хүүхэдтэй, том гэр бүлтэй. Тэднийхэн нэлээд эрт гэрлэцгээдэг. Тэр надад ‘Манай уламжлал ийм’ гэж хэлсэн. Энэ бол маш сайхан хэрэг» гэсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй