Өвлийн туйл ба «Есөн ес»-ийн уламжлалт ойлголт

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ес эхэллээ, хамгийн богино өдөр урт шөнө өнөөдөр тохионо

2025 оны 12 дугаар сарын 22-ны энэ өдөр жилийн хамгийн богино өдөр болж, хамгийн урт шөнө үргэлжилнэ. Энэ мөчөөс эхлэн нарны тусгал хойшилж, өдрийн цаг аажмаар уртасдаг учир монголчууд «Нар буцах» хэмээн нэрлэдэг. Малчин түмэн маань эрт дээр үеэс энэ өдрөөс эхлэн өвлийн ид хүйтний 81 хоногийг ес есөөр нь хуваан шинжиж ирсэн түүхтэй.

Өвлийн улирлыг дотор нь дараах гурван үндсэн үе шатанд хуваадаг байна:

  1. Балчир гурав: Хүйтний эрч аажмаар нэмэгдэх эхний 27 хоног.
  2. Идэр гурав: Өвлийн хамгийн чанга хүйтэн тохиох дунд үеийн 27 хоног.
  3. Өтөл гурав: Хүйтний эрч суларч, хавартай золгох сүүлийн 27 хоног.

Есөн есийн цаг тооны хуанли

Ус цаг уурын шинжлэх ухаан хөгжихөөс өмнө өвөг дээдэс маань хүйтний эрч хэрхэн чангарч, дараа нь яаж зөөлөрөхийг дараах байдлаар дүрслэн хэлэлцдэг байжээ.

ЕсХугацааХүйтний шинж чанар
Нэг ес12/22 – 12/30Нэрмэл архи хөлдөнө
Хоёр ес12/31 – 01/08Хорз архи хөлдөнө
Гурван ес01/09 – 01/17Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрвөн ес01/18 – 01/26Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
Таван ес01/27 – 02/04Тавьсан будаа хөлдөхгүй
Зургаан ес02/05 – 02/13Зурайсан зам гарна
Долоон ес02/14 – 02/22Довын толгой борлоно
Найман ес02/23 – 03/02Нал, шал болно
Есөн ес03/03 – 03/12Ерийн дулаан болно

Энэхүү 81 хоногийн мөчлөг нь зөвхөн хүйтнийг хэмжих бус, малчдын хувьд өвөлжилтийн бэлтгэл, малын тэжээлээ хэрхэн зохицуулахыг зааж өгдөг байгалийн хууль юм. Өнөөдрөөс эхлэн хүйтний эрч чангарах тул иргэд та бүхэн дулаан хувцаслаж, ахуйн аюулгүй байдалдаа анхаараарай.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй