Дэлхийн Counter-Strike-ын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох «HLTV Awards 2025»-ын нэр дэвшигчид албан ёсоор тодорлоо. Энэ жилийн шагнал гардуулах ёслолд Монголын The MongolZ баг дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн, нийт таван өөр төрөлд нэр дэвшиж, Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээж байна.
Нэр дэвшигчид болон төрлүүд:
Манай багийн дараах тоглогчид болон дасгалжуулагч 5 төрөлд өрсөлдөж байна:
- Оны шилдэг довтлогч (Opener of the Year):
- Senzu (Мөнхболдын Азбаяр) – Түүний зоримог тоглолт болон раундын эхэнд чухал фрагуудыг хийдэг чадвар нь ийнхүү дэлхийн шилдэг «opener»-үүдийн нэгээр нэрлэгдэхэд хүргэв.
- Оны шилдэг мэргэн бууч (AWPer of the Year):
- 910 (Банзрагчийн Өсөхбаяр) – Дэлхийн шилдэг мэргэн буучдын эгнээнд багтаж, AWP-тай хийж буй гайхалтай үзүүлбэрүүдээрээ ийнхүү нэр дэвшиж байна.
- Оны шилдэг хамгаалагч (Anchor of the Year):
- mzinho (Батболдын Аюуш) болон Techno (Мөнхболдын Содбаяр) – Багийнхаа хамгаалалтын гол багана болж, хүнд хэцүү байрлалуудыг найдвартай хамгаалдаг тэдний хөдөлмөр үнэлэгдэж, нэг төрөлд хоёулаа нэр дэвшжээ.
- Оны шилдэг ахлагч (IGL of the Year):
- bLitz (Бямбасүрэнгийн Гарьдмагнай) – Багаа удирдан чиглүүлж, тактикийн өндөр ур чадвар үзүүлэн дэлхийн топ багуудын эсрэг амжилттай тоглож байгаа тэрээр шилдэг ахлагчийн шагналд өрсөлдөж байна.
- Оны шилдэг дасгалжуулагч (Coach of the Year):
- maaRaa (Баянбатын Эрдэнэдалай) – Багаа дэлхийн хэмжээний өрсөлдөх чадвартай болгон төлөвшүүлж, амжилтад хүргэхэд оруулсан түүний хувь нэмэр ийнхүү өндрөөр үнэлэгдлээ.





Өдгөө 1xBet Монголын дэмжлэгтэйгээр олон улсын тавцанд эх орноо төлөөлөн амжилттай оролцож буй The MongolZ баг өнгөрсөн хугацаанд үзүүлсэн тогтвортой бөгөөд гайхалтай тоглолтоороо ийнхүү мэргэжилтнүүдийн өндөр үнэлгээг авч чаджээ. The MongolZ баг болон нийт тамирчдадаа амжилт хүсье!
Эх сурвалж: HLTV.org