Зои Кравиц, Харри Стайлс нар сүй тавьсан гэх цуу яриа тархлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Зои Кравиц

Холливудын жүжигчин Зои Кравиц өөрийн найз залуу, дуучин Харри Стайлстай сүй тавьсан байж магадгүй гэх таамгийг төрүүлээд байна.

Medee.news-ийн Daily Mail хэвлэлээс иш татан мэдээлснээр, папараццичид Зои Кравицыг Ром хотод Харри Стайлстай хамт явж байхад нь зургийг нь авчээ. Сэтгүүлчид жүжигчин бүсгүйн ядам хуруун дахь нүсэр алтан бөгжийг анзаарч, дуучин залуу түүнд гэрлэх санал тавьсан байж магадгүй гэж таамаглаж байна. Зои Кравиц үүнтэй төстэй гоёлтойгоор өнгөрсөн 11 дүгээр сард харагдаж байсан юм. Daily Mail-аас алдартнуудын төлөөлөгчидтэй холбогдож тайлбар авахыг хүссэн боловч одоогоор хариу ирүүлээгүй байна.

Өнгөрсөн есдүгээр сард Харри Стайлс, Зои Кравиц нарыг Италид хамтдаа зугаалж байхад нь папараццичид зургийг нь авч байсан юм. Тэр үед тэд хөтлөлцөн алхаж, хоорондоо дотно харилцаж байв. Гэвч зарим зураг дээр Харри Стайлс бүсгүйнхээ өгзгийг барьж буй нь дүрслэгдсэн бөгөөд үүнийг цахим хэрэглэгчид тийм ч таатай хүлээж аваагүй юм.

«Ёс зүйн эрин үе дуусчээ», «Ямар заваан хос вэ» гэх мэт шүүмжлэлүүд Page Six сайтын уншигчдын дунд өрнөжээ. Хожим нь People сэтгүүлийн эх сурвалж алдартнуудын харилцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхдөө, Зои Кравиц жилийн хугацаанд найз залуутайгаа уулзахаар Ром руу хэд хэдэн удаа ниссэн гэдгийг дурджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй