Леброн Жэймс Майкл Жорданыг гүйцэж, НБА-ын шинэ дээд амжилтыг тогтоолоо

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Леброн Джеймс

Леброн Жэймс сагсан бөмбөгийн түүхэн дэх ээлжит нэгэн рекордын эзэн боллоо.

«Лос-Анжелес Лэйкерс» баг «Клипперс»-т 88:103-аар хожигдсон тоглолтод багийн од, довтлогч Леброн Жэймс 36 оноо (талбай дээрх шидэлт 28-аас 15, холын зайн шидэлт 7-оос 3, торгуулийн шидэлт 5-аас 3) авч, тоглолтын хамгийн үр дүнтэй тоглогч болсон юм.

Энэхүү амжилтынхаа ачаар 40 настай Жэймс домогт Майкл Жорданыг гүйцэж, 40 болон түүнээс дээш насандаа 35-аас дээш оноо авсан тоглолтынхоо тоогоор НБА-ын түүхэн дэх шинэ дээд амжилтыг тогтоов.

Ийм амжилт үзүүлсэн сагсан бөмбөгчдийн жагсаалт:

  • Леброн Жэймс: 4 удаа
  • Майкл Жордан: 3 удаа

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Кутукуй 23 декабря, 2025 - 16:16

Леброн үнэхээр домог болсон тоглогч шүү

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй