Сар бүр олгодог энэхүү мөнгөн шагнал нь тамирчдын нийгмийн баталгааг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар нэг тамирчинд олгож буй хамгийн өндөр урамшуулал 14 сая төгрөгт хүрсэн бол 22 тамирчин сар бүр 500 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг тогтмол хүртэж байгаа юм.
2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд
Өнгөрч буй 2025 он Монголын шигшээ багийн тамирчдын хувьд амжилтаар дүүрэн жил байлаа. Олимп, паралимпын хөтөлбөрт багтсан спортын долоон төрлөөр манай тамирчид дэлхийн аваргаас нийт 11 медаль эх орондоо авчирсан бөгөөд тэдгээр баатарлаг тамирчдыг танилцуулбал:
- Чөлөөт бөх: П.Орхон (Хүрэл медаль)
- Жүдо: К.Ёолк, Б.Ганхайч (Хүрэл медаль)
- Бокс: А.Баттулга (Мөнгө медаль), Л.Алтанцэцэг (Хүрэл медаль)
- 3х3 Сагсан бөмбөг: Эмэгтэй баг (Мөнгө медаль)
- Пара жүдо: Л.Туруунаа (Хүрэл медаль), Эрэгтэй баг (Хүрэл медаль)
- Пара пауэрлифтинг: Э.Содномпилжээ (Мөнгө медаль)
- Пара байт харваа: Холимог баг (Алт), Эмэгтэй баг (Алтан медаль)
Дээрх амжилтыг гаргасан тамирчдад олгох сар бүрийн мөнгөн урамшуулал 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинээр болон нэмэгдэл хэлбэрээр олгогдож эхлэхээр боллоо. Энэхүү мөнгөн шагнал нь тамирчдыг ирэх жилийн олон улсын тэмцээнүүдэд илүү өндөр идэвх зүтгэлтэй оролцох, амжилтаа бататгах томоохон хөшүүрэг болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Шигшээ багийн тамирчдын энэхүү түүхэн амжилт нь Монгол Улс дэлхийн спортын тавцанд байр сууриа улам батжуулж байгааг харуулсан үйл явдал боллоо.