Холливудын алдарт жүжигчин Зендеяг (Zendaya) сул загвартай хувцас өмссөн зурагнаас нь болж жирэмсэн байж магадгүй гэж шүүмжлэгчид болон шүтэн бишрэгчид нь таамаглаж эхэллээ.
Medee.news-ийн мэдээлснээр, уг зургийг жүжигчин Том Холландын дүү инстаграм хуудаснаа нийтэлжээ. Зураг дээр Зендея, Том Холланд нар жүжигчний эцэг эхийн хамт Лондонд болсон «The Traitors: Live Experience» шоуг үзсэнийхээ дараа хамтдаа зогсож байна. Цахим хэрэглэгчид жүжигчин бүсгүйг маш сул, нэвсгэр хувцас өмссөнийг анзаарчээ. Түүнчлэн шүтэн бишрэгчид нь түүнийг гэдсээ цүнхээрээ халхалж байгаа мэт харагдаж байна хэмээн онцолсон байна. Сошиалд мөн түүний сул хувцастай шүтэн бишрэгчидтэйгээ зогсож буй өөр нэг зураг тархжээ.
Одоогоор алдарт хосууд энэ талаар ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Сануулахад, энэ оны 1 дүгээр сарын 7-нд Том Холланд «Euphoria» цувралын ододтой сүй тавьсан нь тодорхой болсон юм. TMZ-ийн мэдээлснээр, сүй тавих ёслол 2024 оны Зул сарын баяр болон Шинэ жилийн хооронд болжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Том Холланд ямар нэгэн сүржин арга хэмжээ зохион байгуулахыг хүсээгүй бөгөөд бүх зүйл жүжигчин бүсгүйн гэрт, маш романтик орчинд хоёулхнаа байхад нь болсон гэнэ.