Америкийн нэрт дуучин Мэрайя Кэри (Mariah Carey) «Billboard Hot 100» жагсаалтын оргилд нийт 100 долоо хоногийг өнгөрүүлсэн дэлхийн түүхэн дэх анхны дуучин болж, шинэ дээд амжилт тогтоолоо. Medee.news-ийн мэдээлснээр:
- Түүний алдарт «All I Want for Christmas Is You» Христийн мэндэлсний баярын сүлд дуу нь 21 долоо хоног;
- «Boyz II Men» хамтлагтай хамтарсан «One Sweet Day» дуу нь 16 долоо хоног;
- «We Belong Together» хит дуу нь 14 долоо хоногийн турш тус тус жагсаалтыг тэргүүлжээ.
Бусад уран бүтээлчдийн амжилт: Жагсаалтын хоёрдугаар байрт дуучин Рианна (60 долоо хоног) бичигдэж байгаа бол тэдний араас домогт The Beatles хамтлаг (59 долоо хоног) болон рэппер Дрейк (56 долоо хоног) нар удаалж байна.
«All I Want For Christmas Is You» дуу нь нийтдээ 78 долоо хоногийг Billboard-ын чартад өнгөрүүлсэн байна. Ингэснээр Дуа Липагийн «Levitating» дууны амжилтыг эвдэж, эмэгтэй уран бүтээлчдийн дунд хамгийн удаан хугацаанд топ жагсаалтад багтсан бүтээлээр шалгарлаа.
Мөн Мэрайя Кэри Итали улсад болох 2026 оны Өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолд ая дуугаа өргөхөөр болсон тухай мэдээлэл саяхан гарсан юм. Нээлтийн шоу 2026 оны 2 дугаар сарын 6-нд Милан хотын «Сан-Сиро» цэнгэлдэх хүрээлэнд болно.