Сүхбаатарын талбайд «Мөнгөн шөнө-2025» цэнгүүн болох гэж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мөнгөн шөнө-2025

Нийслэл хотын иргэд, зочдод зориулсан «Улаанбаатарын мөнгөн шөнө-2025» баярын нэгдсэн арга хэмжээ арванхоёрдугаар сарын 31-ний үдэш 21:00 цагаас эхлэн Төв талбайд болохоор товлогдлоо. Энэхүү цэнгүүн нь улиран одож буй 2025 онд олон улсын тавцанд гайхалтай амжилт гаргаж, монголчуудын бахархлыг төрүүлсэн алдартнуудыг нэг дор цуглуулж буйгаараа онцлог юм.

Энэ жилийн баярын арга хэмжээнд спортын салбарын түүхэн амжилтын эзэд болох дараах баг, тамирчид оролцохоор болжээ:

  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг: 2025 оны Дэлхийн аваргын мөнгөн медаль болон 2024 оны «Улаанбаатар woman series»-ийн аваргууд.
  • «The MongolZ» баг: Esports World Cup 2025, Yalla Compass болон Thunderpick World Championship зэрэг цахим спортын дэлхийн томоохон тэмцээнүүдэд түрүүлсэн шилдэг залуус.
  • Урлагийн тоглолт: Дэлхийд Монголын нэрийг цуурайтуулж буй «The HU» хамтлаг өөрсдийн хүчирхэг аялгуугаар баярын үдшийг чимнэ.

Баярын цэнгүүний хөтлөгчөөр олны хайртай жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар ажиллаж, нийслэлчүүдийг шинэ оны босгон дээр хөгжөөн цэнгүүлэх юм. Иргэд та бүхнийг 2025 онд дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргасан үндэсний бахархалт баг, хамт олонтойгоо хамт шинэ оноо баяр хөөртэй угтахыг урьж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй