Хэвлэлүүд: АНУ-д болсон хэлэлцээ Зеленский, Путин нарыг утсаар ярихад хүргэж магадгүй байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
АНУ-д болсон хэлэлцээ Зеленский, Путин нарыг утсаар ярихад хүргэж магадгүй байна

АНУ-д өчигдөр болсон хэлэлцээний үр дүнд Украин болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар болох Владимир Зеленский, Владимир Путин нар сүүлийн таван жилийн хугацаан дахь анхны утсаар яриагаа хийж магадгүй байна.

Medee.news-ийн мэдээлснээр, Fox News телевиз эх сурвалжаасаа иш татан энэ тухай мэдээллээ. Телевизийн эх сурвалжийн хэлснээр, Украин болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарын шууд утсаар ярих ажиллагааг зохион байгуулах нь АНУ-ын удирдагч Дональд Трампын хувьд «дипломат ялалт» болох юм.

Путин, Зеленский нар хамгийн сүүлд 2020 оны 7 дугаар сарын 26-нд утсаар ярьж байжээ.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр, В.Зеленский Флорида дахь Мар-а-Лаго эдлэнд Дональд Трамптай уулзахын өмнө нэлээд түгшүүртэй байсан гэнэ. «Зеленский Ерөнхийлөгч Трамптай хийх ийм төрлийн ярианы өмнө ихэвчлэн маш их сандардаг. Тэрээр Олон улсын бодлогын газар болон Гадаад хэргийн яамнаас бэлтгэж өгсөн тэмдэглэлүүдийг удаан хугацаанд судалж, анхаарлаа төвлөрүүлдэг» гэж Fox News-ийн эх сурвалж ярьжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй