“Тэргүүн Богд” дэвжээний бөхчүүд ТҮК-ийн ажилчдыг баярлууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Тэргүүн Богд

Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо тэргүүтэй “Тэргүүн Богд” дэвжээний хүчтэнүүд 2025 оны отгон өдрийн өглөөг сайн үйлсээр эхлүүллээ. Тэд өнөө өглөөний 05:00 цагт Сүхбаатарын талбайд цугларч, нийслэлийн дүүргүүдэд ажиллаж буй ТҮК-ийн 100 гаруй ажилчдад халуун аарц болон шинэ жилийн гарын бэлэг тараасан байна.

Хөдөлмөрч хүмүүст үзүүлсэн сэтгэлийн дэм

Бөхчүүд хотын дөрвөн зүгт хуваарилагдан явж, үүр цайхаас өмнө хотын цэвэр цэмцгэр байдлын төлөө ажилладаг хүмүүст талархал илэрхийлсэн юм. Тэд өөрсдийн цахим хуудаснаа «Улсын минь нийслэл Улаанбаатар хотыг цэвэр, цэмцгэр байлгадаг эрхэм хөдөлмөрч хүмүүсээ баярлууллаа» хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Дашрамд дурдахад, “Тэргүүн Богд” бөхийн дэвжээ нь 2025 онд шинээр байгуулагдсан хэдий ч энэ жилийн Улсын баяр наадмын түрүү бөхийг төрүүлсэн чансаатай дэвжээ юм. Тэд ийнхүү амжилт бүтээлээр дүүрэн ондоо нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, иргэдийнхээ төлөө хичээнгүйлэн ажилладаг ТҮК-ийн ажилчдад халуун дулаан уур амьсгал бэлэглэлээ.

Тэргүүн Богд

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй