2025 Оны YouTube Дээрх Хамгийн Их Үзэлттэй 15 Монгол Дуу: Нэгдсэн Жагсаалт

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
HARANGA

Монголын хөгжмийн ертөнцийн хувьд 2025 он бол уран бүтээлийн тэсрэлт, олон улсын амжилтаар дүүрэн жил байлаа. Жилийн эцсийн дүнгээр YouTube платформ дээрх хандалтаараа Gangbay хамтлаг болон залуу уран бүтээлч Тогтуун нар тасархай тэргүүлж, монгол дууны үзэлт анх удаа 20 саяын босгонд тулж ирсэн түүхэн амжилт үзүүллээ.

Оныг тэргүүлсэн «Мега» хитүүд (1-5 дугаар байр)

Энэ жилийн жагсаалтыг Gangbay хамтлаг бүрэн утгаараа «эзэгнэж», эхний таван байрын гуравт нь бичигдэж байна. Тэдний «Харанга» дуу 19.8 сая үзэлтээр оны шилдэг болсон бол, Тогтууны «Үзэсгэлэнгоо» дуу энэ зуны турш хит болж 17.5 сая хандалт цуглуулжээ. Мөн Gangaa болон Minayu нарын хамтын бүтээлүүд залуусын хайр дурлалын сэдвийг шинэлэг өнгө төрхөөр харуулж чадсан юм.

  1. Gangbay — Haranga (19,853,927 үзэлт)

2. Togtuun — Uzesgelengoo (17,595,128 үзэлт)

3. Gangaa & Minayu — Red Hoodie (12,969,616 үзэлт)

4. Gangbay — Dandaa Hairtai (12,323,735 үзэлт)

5. Gangbay & Minayu — Charisma (9,411,349 үзэлт)

Үе хоорондын нэгдэл ба Хөвч тайгын аялгуу (6-10 дугаар байр)

Жагсаалтын дунд хэсэгт домогт дуучин Т.Ариунаагийн шинэлэг туршилт болон ThunderZ-ийн байгаль эхтэй холбогдсон бүтээлүүд бичигдэв. Т.Ариунаа, Morningstar нарын хамтрал 8.8 сая үзэлт авсан бол ThunderZ-ийн Хөвсгөлийн тайгад зураг авалтыг нь хийсэн «Tengri» цуврал нь видео контентын чанарыг шинэ түвшинд гаргажээ. Мөн эх үрсийн нандин хайр болон амьдралын үнэн мөн чанарыг өгүүлсэн бүтээлүүд өндөр хандалт авсан байна.

    1. Ariunaa ft Morningstar — Chamtai bas chamgui (8,856,846 үзэлт)Ginjin ft Boogii (Ice Top) — Huvi Zaya (8,512,045 үзэлт) Limit King & Blu — Mama (8,501,730 үзэлт) ThunderZ — Tengri: Dayga (8,165,383 үзэлт)
    1. ThunderZ — Tengri: Jureem (7,225,178 үзэлт)

Өсвөр насны хайр ба Хип хоп хэмнэл (11-15 дугаар байр)

Жагсаалтын төгсгөл хэсэгт өсвөр насныхны хайр дурлалын сэдэв болон эрч хүчтэй хип хоп дуунууд багтлаа. Chiki & Bolor нарын өсвөр үеийнхний дунд «трэнд» болсон «Lies, Lies» дуу 6 сая үзэлт авсан бол Сайн-Эрдэнэ буюу Sai-ийн гунигт түүхийг өгүүлэх «Hurim» дуу сонсогчдоос өндөр үнэлгээ авчээ. Мөн Реппер Desant болон Ginjin нарын хамтарсан «In Da Huree» дуу оны сүүл хүртэл хит хэвээр байж чадлаа.

    1. 113 & Ginjin — Zuunii Zugaa (6,284,148 үзэлт) Chiki & Bolor — Lies, Lies (6,071,373 үзэлт) Sai — Hurim (5,759,833 үзэлт) Bayartsengel — Boroonii Uner (5,655,257 үзэлт)
    1. Ginjin, Desant & Boogii — In Da Huree (4,790,221 үзэлт)

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй