BTS-ийн V-ийн «Зул сарын бэлэг»: Турк шоколад 13-хан секундэд дууслаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
BTS хамтлагийн V-ийн зул сарын бяцхан бэлэг sold-out болов

Дэлхийн хэмжээний супер од, BTS хамтлагийн гишүүн V буюу Ким Тэхён ердөө гуравхан минутын дотор олон улсын зах зээлийг хэрхэн хөдөлгөж чаддагаа дахин нэг удаа батлан харууллаа. 12 дугаар сарын 23-нд Weverse платформоор хийсэн түүний богино хэмжээний шууд дамжуулалт Туркийн нэгэн шоколадны брэндийг дэлхий даяар «sold-out» болгож, «V-ийн нөлөө»-г (V-Effect) дахин тунхаглав.

Таксины жолоочийн бэлэг ба 3 минутын лайв

Ким Тэхён гаднаас гэртээ орж явахдаа хийсэн тус лайвдаа таксины жолоочоос авсан жижигхэн шоколадаа үзүүлж, түүнийгээ «Зул сарын гэнэтийн бэлэг» хэмээн ихэд баяртайгаар тайлбарласан юм.

«Надад үзүүлэх юм байсан болохоор үүнийг хийж байна. Таксины жолооч надад энэ шоколадыг өгөөд ‘Энэ гэнэтийн бэлэг байгаа юм аа. Зул сарын бэлэг’ гэж хэлсэн. Энэ талаар гайхуулах гэж л би лайв хийж байна.»

Түүний үзүүлсэн шоколад нь Турк улсын Tayas Gida компанийн Tuvana брэндийн бүтээгдэхүүн байсан бөгөөд лайв дууссаны дараа тус шоколадны эрэлт асар хурдтайгаар өсжээ.

«V-ийн шуурга»: 13 секунд ба 25 чингэлэг

Турк улсын хамгийн том сонин болох «Hürriyet» энэхүү үйл явдлыг «V Туркийн шоколадны зах зээлд шуурга дэгдээлээ» хэмээх гарчигтайгаар онцолсон байна. Сонинд дурдсанаар:

  • Агшин зуурын борлуулалт: Бүтээгдэхүүнүүд ердөө 13 секундийн дотор онлайн дэлгүүрүүдэд зарагдаж дууссан.
  • Экспортын өсөлт: Лайвын дараа Өмнөд Солонгосын томоохон нийлүүлэгчдээс маш их захиалга ирж, нийт 25 чингэлэг дүүрэн Tuvana шоколад Солонгос руу ачигджээ.

Үйлдвэрлэгч Tayas Gida компани өөрийн цахим хуудсаараа дамжуулан «Жижиг бэлэг, том инээмсэглэл. Ким Тэхёны энэхүү үйлдэл олон хүнд аз жаргал, эрч хүч бэлэглэлээ» хэмээн талархсанаа илэрхийлсэн байна.

Ким Тэхёны маркетингийн хүч

Инстаграм хуудаснаа 70 сая гаруй дагагчтай түүний хувьд ямар нэгэн төлбөртэй сурталчилгаа бус, ердөө л чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн үйлдэл нь Турк улсын эдийн засагт томоохон түлхэц боллоо. Энэхүү үйл явдал нь олон улсын маркетингийн салбарт алдартнуудын нөлөө (Influencer Marketing) ямар хүчтэй байж болохыг харуулсан нэгэн «гайхам түүх» болон бичигдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй