Home УлстөрА.Ариунзаяа: Ерөнхий сайд унаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга шинэ Ерөнхий сайдаар нэр дэвшиж орж ирж байна

А.Ариунзаяа: Ерөнхий сайд унаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга шинэ Ерөнхий сайдаар нэр дэвшиж орж ирж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
А.Ариунзаяа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж буй энэ үед гишүүд түүнээс асуулт асууж, байр суурийг нь тодруулсаар байна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өөрийн асуултаар Монгол Улсын төрийн тогтолцооны онцлог, парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын харьцаа, тэнцвэрийн талаар онцлон хөндлөө. Тэрээр хэлэхдээ, Монгол Улс нь судлаачдын үнэлснээр хагас ерөнхийлөгчийн засаглалтай улс бөгөөд төрийн байгуулалтад Ерөнхийлөгчийн институтыг тусгасан, сонгодог парламентын тогтолцоо биш холимог хэлбэртэй хэмээн тодорхойлов.

“Манайд сонгодог парламентын тогтолцоо огтоос байхгүй. Холимог тогтолцоотой. Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдтай хамт хуваан хэрэгжүүлдэг тогтолцоонд бусад орнуудад Засгийн газрууд олонтаа огцордог нь онолын түвшинд нотлогдсон зүйл. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох үйл явцад ч ийм шалтгаан харагдаж байна. Тэр байтугай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дараагийн Ерөнхий сайдаар нэр дэвшээд орж ирж байна,” хэмээн тэрээр онцолсон юм.

Тэрээр мөн “Та (Г.Занданшатар) УИХ-ын даргын хувьд парламентыг төгөлдөршүүлэх ямар идеологи баримталдаг вэ? Та идеологийн талаас нь хариулж өгөөч. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын байр суурь биш, Х.Баттулгын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийн УИХ-ын даргын хувиар хариулт өгөөч,” хэмээн тодруулсан юм.

Г.Занданшатар: “Нэг байр суурьтай, нэг зарчимтай хүн байсаар ирсэн”

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариулахдаа, “Би ямар ч албан тушаалд байсан нэг л байр суурьтай хүн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анх санаачилж, 2017 оны зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан. Тухайн үед А.Ариунзаяа Статистикийн газрын даргаар ажиллаж, уг санал асуулгад түүвэр сонголт хийх зэрэгт оролцож байсан болохоор энэ процессыг сайн мэдэж байгаа” гэв.

Тэрээр мөн “Пост социалист улс орнуудын ихэнх нь холимог засаглалыг сонгосон нь нэг газарт хэт төвлөрсөн эрх мэдэл дарангуйлал үүсгэх эрсдэлтэй гэж үзсэнтэй холбоотой. Хуульч Чимид гуайн тодорхойлсноор аливаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт найман жилийн хугацаанд хэрэгжиж байж үр дүнгээ өгдөг. Үүний дараа л дахин хөндөх боломжтой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчлөхгүйгээр шууд Үндсэн хуульд хүрвэл энэ нь төрийн эсрэг гэмт хэрэг болно гэж заасан,” хэмээн онцлон хэлэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.