Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын дараагийн тэмцээн энэ сарын 11-р сарын 28-нд АНЭУ-ын Абу Даби хотод эхлэх гэж байна. Урьдчилсан мэдүүлгийн бүртгэлээр дэлхийн 54 орны 417 жүдоч оролцохоор болсон бөгөөд өрсөлдөөн нэн ширүүн байх төлөвтэй байна.
Монголын шигшээ баг энэ удаагийн дэвжээнд эрэгтэй найм, эмэгтэй долоо, нийт 15 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно.
Монголын багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй жүдочид:
- 60 кг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал
- 66 кг: Ё.Басхүү
- 73 кг: Ж.Энхтөр
- 81 кг: О.Шинэхүү
- 90 кг: Ц.Ган-Эрдэнэ
- +100 кг: Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй жүдочид:
- 48 кг: Г.Наранцэцэг
- 52 кг: Б.Уранзаяа, О.Оюунчимэг
- 57 кг: М.Цэндбазар, Г.Энхжин
- 63 кг: Л.Энхрийлэн
- +78 кг: Д.Номинзул
Тамирчид оноо цуглуулах өндөр боломжтой энэхүү тэмцээнд амжилттай оролцохын төлөө бэлтгэлээ хангаж байна.