Африкийн аварга өрөвтас Монголд анх удаа илрэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Африкийн аварга өрөвтас Монголд анх удаа илрэв

2025 оны долдугаар сарын 24-нд Дорнод аймгийн Чух нуурын орчим, Улз голын хөндийд зөвхөн Африк тивд амьдардаг, нүүдэлгүй Marabou Stork (Leptoptilos crumenifer) шувууг Чух шувуу судлалын суурингийн судлаачид илрүүлжээ. Судлаачдын үзэж байгаагаар уг шувуу Хятад улсын амьтны хүрээлэнгээс байгальд суллагдсан эсвэл алдагдсан байх магадлалтай.

Энэхүү шувуу нь 1.5 метр өндөр, 9 килограмм жинтэй бөгөөд далавчаа дэлгэхэд 3.7 метр хүрдэг. Африкийн томоохон махчин шувуудын нэг болох энэ төрөл Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй