Ахмад бөхчүүдийн улсын хэмжээний барилдаан эхлэхэд бэлэн боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Үндэсний бөхийн ахмадуудын барилдаан ням гарагт эхэлнэ

Монголын үндэсний бөхийн түүхэнд шинэ хуудас нэмэх арга хэмжээ болох ахмад бөхчүүдийн барилдаан энэ ням гарагт эхэлнэ. Уг барилдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар зохион байгуулж байгаа бөгөөд шилдэг аймгаар шалгарсан Өмнөговь аймгийн нэрэмжит болж буйгаараа онцлогтой.

Анхдугаар барилдаан 2025 оны арван сарын 5-ны ням гарагт “Монгол бөхийн өргөө”-нд болох бөгөөд ахмад бөхчүүдийг гурван насны ангиллаар хүч үзүүлэхээр төлөвлөжээ.

Насны ангилал:

  • 45–49 нас
  • 50–54 нас
  • 55-аас дээш нас

Шагналын сан нийт 30 сая төгрөг бөгөөд насны ангилал тус бүрт дараах байдлаар урамшуулал олгоно:

  • Түрүү бөх – 3 сая төгрөг
  • Үзүүр бөх – 2 сая төгрөг
  • Их шөвөг – 1 сая төгрөг
  • Дунд шөвөг – 0.5 сая төгрөг

Ийнхүү ахмад бөхчүүдийн анхны барилдаан уламжлалт бөхийн спортын үнэ цэнэ, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ ахмад үеийн хүч чадал, ур ухааныг таниулах чухал арга хэмжээ болох нь дамжиггүй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй