“AI for Women 100×100” хөтөлбөрийн нээлт амжилттай боллоо

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
AI for Women 100×100

Дижитал шилжилтийн чиглэлээр салбартаа тэргүүлэгч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд AI Academy Asia-тай хамтран сурагч охид, эмэгтэй багш нарыг хиймэл оюуны чиглэлээр мэргэшүүлэх зорилготой “AI for Women 100×100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөсөн бөгөөд Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар, Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, AI Academy Asia-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ болон зочид төлөөлөгчид оролцлоо. Арга хэмжээнд багш, сурагчид биечлэн болон цахимаар нэгдсэн байна.

Хөтөлбөрийн гол зорилго нь эмэгтэйчүүдийн технологийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш бус байдлыг бууруулах, алслагдсан орон нутгийн охид, багш нарыг хиймэл оюуны хөгжилд орхигдуулахгүй байхад чиглэж буй. Энэ нь тэдэнд тэгш боловсрол эзэмшүүлэхээс гадна технологийн салбарт манлайлагч болгох нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолсон.

AI for Women 100×100

Есдүгээр сарын 1-нээс бүртгэл эхэлж, 2000 гаруй хүн өрсөлдсөнөөс 100 багш, 100 сурагч сонгогджээ. Оролцогчдын 44 хувь нь орон нутгаас, 56 хувь нь нийслэлээс шалгарсан бөгөөд сурагчид 13-18 насны ахлах ангийн охид, харин багш нар математик, мэдээллийн технологи, гадаад хэл болон нийгмийн, байгалийн ухааны чиглэлээр ажилладаг байна.

“AI for Women 100×100” нь есөн долоо хоног үргэлжлэх бөгөөд оролцогчид өөрсдийн хиймэл оюунд суурилсан “capstone” төслөө бүтээж, танилцуулснаар төгсөнө. Төгсөгч охид AI Academy Asia-ийн “Girls Code” төсөлд үргэлжлүүлэн оролцох боломжтой бол багш нар тус компанийн хамт олонтой цаашид хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Эргэнэ 6 октября, 2025 - 16:59

Эмэгтэйчүүдэд зориулсан ийм хөтөлбөр хэрэгтэй байсан

Reply
Алтан 6 октября, 2025 - 17:10

AI салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь сайхан мэдээ шүү

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй