Home Нийгэм Айлын бэлчээрт ирсэн бамбаруушийг байрлуулах байр бэлдэж, асран хамгаалж байна

Айлын бэлчээрт ирсэн бамбаруушийг байрлуулах байр бэлдэж, асран хамгаалж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
баавгайн бамбарууш

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Тасархай газарт 2025 оны 5-р сарын 3-ны өдөр С.Батмөнхийн малын бэлчээрт хүрэн баавгайн бамбарууш ирсэн тухай мэдээлэл байгаль хамгаалагчдад ирсэн байна.

Мэдээллийг хүлээн авсан дархан цаазат газрын захиргаанаас БОУАӨЯ болон Амьтан асрах төвийн мэргэжилтнүүдэд тусламжийн мэдэгдэл илгээсэн бөгөөд тэд хоол тэжээлийн болон асран хамгаалах арга хэмжээний талаар зөвлөмж өгчээ.

Одоогоор Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан баг бамбаруушид оромж байр бэлдэж, мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу асран хамгаалж байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.