Home Нийгэм“Алтан хайч-2025” ноос хяргагчдын улсын анхдугаар тэмцээн болно

“Алтан хайч-2025” ноос хяргагчдын улсын анхдугаар тэмцээн болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Алтан хайч-2025”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах “Алтан хайч-2025” тэмцээн анх удаа улс даяар ноос хяргагчдын дунд зохион байгуулагдахаар болжээ.

Энэхүү тэмцээн 2025 оны зургаадугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хот дахь Өв соёлын төв цогцолборт болох бөгөөд мэргэжлийн ур чадвар, хурд, нарийвчлалыг сорих зорилготой юм.

Тэмцээнд оролцогчид төрөл тус бүрт өрсөлдөх ба тэргүүн байранд шалгарсан ялагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулна. Мөн цахилгаан хайчаар хяргалтын төрөлд мэргэшсэн байдал нь тодорхой түвшинд хүрсэн оролцогчид 2026 онд зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.