Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж байгаа ч үнэт металлын эрэлт өндөр хэвээр байгаа нь алтны ханшийг түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүргэжээ.

Мягмар гарагт нэг унц алтны үнэ 3,508.50 ам.долларт хүрсэн нь энэ жил эхэлснээс хойш бараг гуравны нэгээр өссөн үзүүлэлт болж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар алтны үнэ өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлс:

  • АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны өргөн хүрээтэй татварын нэмэгдэл зарласны дараах эрэлт
  • АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт
  • Хятад, Энэтхэг зэрэг томоохон зах зээлүүдэд алтны хэрэглээ нэмэгдсэн явдал. Үүнээс болж үнэт эдлэлийн худалдаанаас гадна алтан гулдмай, зоосны эрэлт эрс өссөн байна.

Мөн Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, улс төрийн тодорхойгүй байдал, худалдааны бодлогын шинэчлэлүүд, инфляц болон нийлүүлэлтийн сүлжээний асуудлууд ч алтны үнийн өсөлтөд нөлөөлж буйг Standard Chartered компанийн үнэт металлын зах зээлийн шинжээч Суки Купер онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй