Amazon компани TikTok сүлжээг бүрэн худалдан авах санал гаргажээ

by Саруул Батболд
0 comments
Amazon компани TikTok-ийг худалдан авах санал тавилаа

Дэлхийн тэргүүлэгч технологийн корпораци болох Amazon компани TikTok нийгмийн сүлжээг 100 хувь худалдан авах санал тавьсан тухай “The New York Times” мэдээлэв. Энэхүү саналыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс болон Худалдааны сайд Ховард Латник нарын оролцоотойгоор TikTok-ийн удирдлагад хүргүүлсэн байна.

Хэдийгээр хэлэлцээ эхний шатандаа байгаа ч, яриа хэлэлцээнд оролцож буй зарим талууд уг саналыг нухацтай хүлээж аваагүй байгааг хэвлэл онцоллоо. Гэсэн ч Amazon нь TikTok-ийг бүрэн худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн хамгийн том компани болоод байна.

TikTok платформын хувьд АНУ-д хууль, аюулгүй байдлын асуудлаар олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Тэр дундаа Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсний дараа тус платформыг хаах шийдвэрийг зарлаж, үүнийг 75 хоногоор буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хойшлуулсан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment