АНУ-ын өндөр тарифын бодлогын эсрэг Хятадын тал хэд хэдэн шийдэмгий алхам авч буй ч хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа нь ажиглагдаж байна.
Гол арга хэмжээнүүд:
- Боинг онгоцны гэрээ цуцлалт
2025 оны 4-р сарын 18-нд Хятадын “Сиамэнь Эйрлайнс” АНУ-ын Боинг компанид захиалсан онгоцоо буцаан илгээсэн нь Хятадын тал агаарын тээврийн салбарт Америкийг шахах оролдлого хийж эхэлснийг харуулж байна. Гэвч энэ нь гэрээний нөхцөлийг зөрчиж буй бөгөөд олон улсын итгэлийг сулруулах сөрөг үр дагавартай. - Нийлэг эдлэлийн үйлдвэрлэлийн хямрал
АНУ-аас импортолдог propane-ий үнэ өссөнөөр Хятадын нийлэг эдлэлийн олон үйлдвэр зогссон. Дэлхийн нийлүүлэлтийн 30 гаруй хувийг хангадаг энэ салбар АНУ-ын тарифын шууд хохирогч болоод байна. - Зүүн Өмнөд Азид хандсан дипломат бодлого
Хятадын дарга Си Зиньпин Вьетнам, Камбож, Малайз улсад айлчилж, бараа бүтээгдэхүүнээ гуравдагч орноор дамжуулан экспортлохыг оролдсон. АНУ хариуд нь эдгээр орнуудын нарны хавтангийн бүтээгдэхүүнд 35 дахин өндөр тариф тогтоосон нь дээрх орнуудыг АНУ-тай хэлэлцээр хийхэд хүргэв. - АНУ-ын зөөлрөх хандлага
Д.Трампын зүгээс “харилцан буулт хийх” талаар мэдэгдэл хийсэн ч Хятадын талаас албан ёсны хариу хараахан гараагүй байна.
Дүгнэлт:
Хоёр талын худалдааны маргаан улам гүнзгийрч, олон улсын зах зээлд тодорхой бус байдал бий болгож байна. Хятадын зарим алхам (жишээ нь Боингийн гэрээ цуцлалт, халхавчилсан экспорт) богино хугацаанд өөрсдөдөө сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Монголын хувьд үүсэж болзошгүй түүхий эдийн хомсдол, гадаад дарамтад бэлтгэлтэй байх нь зүйтэй.