Анх удаа дуурь, балет үзэх гэж буй үзэгчдэд зориулсан 50 хувийн хямдралтай тасалбарын худалдаа эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Анх удаа дуурь, балет үзэх гэж буй үзэгчдэд зориулсан 50 хувийн хямдралтай тасалбарын худалдаа эхэллээ

Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ) 63 дахь тоглолтын улирлаа тун удахгүй эхлүүлэх гэж байгаа бөгөөд энэ хүрээнд үзэгчдэд зориулсан олон шинэлэг урамшуулал, хөнгөлөлтийн талаар өнөөдөр /2025.07.30/ мэдээлэл өглөө.

Театрын зүгээс ирэх есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл нийт найман бүтээлийг тайзнаа амилуулах төлөвлөгөөтэй бөгөөд үүнд дотоодын болон гадаадын уран бүтээлчид хамтран оролцох юм.

Мөн урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ үзэгчдийн сонирхлыг татах зорилгоор анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулсан онцгой урамшууллыг зарлаж байна. Тодруулбал, 2025 оны наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд тасалбар худалдан авсан тохиолдолд есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэлх бүх тоглолтыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзэх боломжтой болно. УДБЭТ ердөө 500 хүний суудалтай тул тасалбар дуусахаас өмнө эрт захиалахыг зөвлөж байна.

Шинэ улирлын тоглолтыг “Orchestra Night” нэртэй, цэвэр симфони найрал хөгжмийн концертын үзүүлбэрээр нээх бөгөөд энэ нь театрын уран бүтээлийн үндэс болсон хөгжимчдийн ур чадварыг онцлон харуулах зорилготой юм. Найрал хөгжимд суурилсан энэ тоглолт нь сонгодог урлагийн утга, агуулга, сэтгэл хөдлөлийг илүү хүчтэйгээр мэдрүүлэхээр төлөвлөгдсөн байна.

Дуурь болон балетын үзүүлбэрүүдийн ард ямагт оршдог найрал хөгжмийн гол цөмд суурилсан бүтээлээр шинэ улирлыг эхлүүлэх нь тус театрын энэ жилийн онцлох уран бүтээлийн шийдэл болж байгаа юм.

aa9u37 523951504 1145538174286155 979722737601910541 n x974

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment