«Их дуулга»-ын хоёр удаагийн аварга, дэлхийн чансааг хос төрөлд тэргүүлж байсан Оросын алдарт теннисчин Анна Курникова дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан тухайгаа баяртай мэдээллээ.
Medee.news-ийн мэдээлснээр, Курникова өөрийн цахим хуудаснаа нялх хүүхдийнхээ зургийг нийтэлж, «Миний нар, 2025.12.17» хэмээн бичжээ. Одоогоор хүүхдийн хүйс болон нэрийг нууцалж байна.
Анна Курникова Испанийн алдартай дуучин Энрике Иглесиастай гэрлэсэн бөгөөд тэд аль хэдийн гурван хүүхдийн аав ээж болоод байсан юм. Тэдний том хүүхдүүд болох ихэр Николас (хүү), Люси (охин) нар 2017 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн бол бага охин Мэри нь 2020 оны 1 дүгээр сарын 30-нд мэндэлжээ. Алдарт хосын гэр бүл одоо АНУ-ын Майами хотод амьдардаг. Анна Курникова одоо 44 настай, харин Энрике Иглесиас 50 настай юм.
